Улаанбаатарт 29-31 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2019-08-03 07:40:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хагаст хална.


2019 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, дуу  цахилгаантай  аадар  бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи  баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Алтайн өвөр говь, говь болон зүүн аймгуудын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 29-31 градус дулаан байна.

Холбоотой мэдээ