Сургууль төгссөний ойгоо тохиолдуулан “Баянбулаг” хүүхдийн зусланг засварлаж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-12 09:25:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1979 онд төгсөгчид 40 жилийн ойн уулзалтаараа “Баянбулаг” хүүхдийн зусланг сэргээн засварлах ажил  хийж байна.

Хүүхэд багачуудыг хөгжүүлэх эко орчин бүрдүүлэх зорилготой тус санаачилгыг орон нутгаас дэмжиж 60,0 сая төгрөгийн санхүүжилт  олгохоор болжээ.

Баянбулаг хүүхдийн зуслан Ховд аймгийн төвөөс 28 км зайд,  Буянт гол, Дархан цаазат Хөх Сэрхийн нурууны уулс орчим байгалийн үзэсгэлэнт газарт  байрладаг.

Баянбулаг” хүүхдийн зуслан 1982 онд ашиглалтад орж, 2007 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. Байгуулагдсан цагаас хойш засвар хийгээгүй учир хүүхдийн зуслангийн MNS 4946:2005 стандартын үйлчилгээг хангахгүй, хүүхэд хүлээн авч амруулах нөхцөлгүй болсон аж

Аймаг орон нутагтаа жишиг болохуйц хүүхдийн зуслантай болох хэтийн зорилго дэвшүүлэн, санаачилгатай ажиллаж буй 1979 оны нийт төгсөгчдөд  албаныхан  талархал илэрхийллээ.  

Холбоотой мэдээ