"Honda" компани Аргентин дахь үйлдвэрлэлээ зогсооно

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-14 13:04:34
Yesukheitumur Tumurbaatar

БУЭНОС-АЙРЕС. /Reuters/. Японы “Honda Motor” компани ирэх жилээс Аргентин дахь автомашины үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж буйгаа мягмар гарагт мэдэгджээ.


Аргентины Буэнос-Айрес мужийн Кампана хотод байрладаг үйлдвэр дэх “HR-V” загварын автомашины үйлдвэрлэлийг зогсоож, оронд нь мотоциклын үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр төлөвлөсөн тухайгаа “Honda” компани мэдээлжээ.


Тус компани Аргентинд 2006 оноос мотоцикл, 2011 оноос автомашин үйлдвэрлэж эхэлжээ. “Honda” компанийн мэдээлснээр, компанийн төлөөлөгчид Аргентин дахь 1000 орчим ажилтантай автомашины үйлдвэрийг худалдахаар орон нутгийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй хэлэлцэж байгаа аж.


Холбоотой мэдээ