“Цайны зам” өв соёлын II наадам болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-15 11:51:08

Ховд /МОНЦАМЭ/. Соёлын биет болон биет бус өв, язгуур урлаг, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Цайны зам” өв соёлын II наадам зохион болж байна.

Энэ сарын 13-наас  16-нд Ховд аймагт болж буй “Цайны зам өв соёлын II наадам”-ын нэг хэсэг нь “Тэмээн жин” юм. Манхан сумын Тахилт багаас Ховд аймгийн төв талбай хүртэл тэмээн жингийн цуваа хөдөлжээ.

Тавь  орчим тэмээтэй, зургаан жинчин  100 гаруй км газрыг  хоёр өдрийн  турш туулж,  “Цайны зам” өв соёлын II  наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох аж. Ингэснээр тэмээнд ачаа ачиж нүүдэллэх монголчуудын соёл уламжлалыг жуулчид, ард иргэдэд таниулан сурталчлах ач холбогдолтой.

БОАЖЯ, аймгийн ЗДТГ, БОАЖГ, аймгийн Хөгжимт драмын театр /ХДТ/ зэрэг байгууллага наадмын зохион байгуулагчаар ажиллаж байна.  

 

Холбоотой мэдээ