ХОВД: Энэ намар 13 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-18 14:47:55

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд энэ онд Ховд аймагт 50 мянган мод тарьжээ.


Үүнээс 13 мянган модыг энэ намар буюу аравдугаар сард тарьжээ.

Ховд аймгийн 17 сумаас Жаргалант сумынхан хамгийн олон буюу 3000 мод тарьсан байна.   

Мөн энэ жил зургаан суманд буюу 130 га талбайд татмын ойжуулалт хийлээ.

Холбоотой мэдээ