Б.Бекнур дэлхийн цагдаагийн алба хаагчдын спортын наадмаас алтан медаль хүртжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-15 11:44:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.БНХАУ-ын Ченгду хотноо болж байгаа "Chengdu China 2019 World Police & Fire Games" дэлхийн цагдаагийн албан хаагчдын спортын наадамд эх орноо төлөөлөн оролцсон Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын албан хаагч, боксын спортын мастер Х.Бекнур өчигдөр каратегийн төрөлд алтан медаль хүртжээ.

Тэрээр каратэ, бокс гэх спортын хоёр төрлөөр хичээллэдэг аж. Каратэгаар алтан медаль хүртсэн Х.Бекнур боксын төрөлд мөн хагас шигшээ тулаанд шалгараад байна. Тэрээр өнөөдөр боксын мөнгөн медалийн төлөө тулалдана. 

"World Police & Fire Games" спортын наадам нь 1985 оноос хоёр жил тутам явагддаг. Энэ удаагийн наадамд дэлхийн 80 гаруй орны 10 мянган цагдаагийн албан хаагч оролцож буй.

Холбоотой мэдээ