"Гүйе, түүе" уралдаан зарлажээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-08-16 12:52:24

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "Гүйе, түүе" уралдаан зарлаж байна.

"Залуусын хүч төсөөлөлөөс илүү" сарын аяны хүрээд зохион байгуулж байгаа уралдаанд оролцохыг хүсэгчид өөрсдийнхөө явган гүйж эрүүл мэнддээ анхаарахын зэрэгцээ орчныг цэвэр байлгах, хог цэвэрлэж байгаа бичлэгээ ирүүлэх юм. Энэ сарын 12-ноос эхэлсэн уралдаан ирэх есдүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжлэх аж. 

Энэ нь залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна замд тааралдсан хогоо түүж зориулалтын саванд хийдэг болоход иргэдийг уриалах, зөв төлөвшлийг бусдад үлгэрлэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчид ярьж байна.

Уралдаанд оролцох сонирхолтой залуус бичлэгээ "Мик энтертайнмэнт" студид ирүүлэх бөгөөд шалгаруулах ажлыг студи хариуцна.