Баянхонгор аймгийн ОБГ эрэлч нохойтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-21 13:26:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Гамшиг ослын үед эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломжтой боллоо.

Тодруулбал, ОБЕГ-аас албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх АНС-19 сургалтыг зургаан сарын хугацаанд зохион байгуулжээ. Сургалтын хүрээнд 15 аймгийн ОБГ-аас тус бүр нэг алба хаагч нохой хөтлөгчөөр бэлтгэгдэж, албаны 15 нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургасан байна. Тус үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг 15 аймгийнхан эрэлч нохойтой болж байгаа аж. 

Ингэснээр 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар эрэлч нохойтой болж, аливаа гамшиг ослын үед улсын хэмжээнд эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ