Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-08-18 15:03:02

ДАКА. /Xinhua/. Бангладешийн нийслэл Дака хотын ядуусын хороололд томоохон хэмжээний гал түймэр гарсны улмаас 15 мянга гаруй барилга сүйдэж, 50 мянга гаруй хүн орон гэргүй болжээ.


Байшин барилгуудын дийлэнх нь хуванцар дээвэртэй байсан нь түймэр хурдан тархахад нөлөөлжээ. Одоогоор хэн нэгэн амиа алдсан талаарх мэдээлэл байхгүй байгаа боловч олон хүн гэмтсэн байна.


Оршин суугчдын олонх нь бага орлоготой иргэд байсан бөгөөд Лалын шашинтнуудын баяр тохиож байсантай холбоотойгоор гэр орондоо эзгүй байжээ. Түүнчлэн гал түймрийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж.


Хохирол амссан иргэдэд тусламж үзүүлнэ гэж Бангладешийн Засгийн газар мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Дака хотын өөр нэгэн дүүрэгт түймэр дэгдсэний улмаас 80 орчим хүн амиа алдаж байжээ. 

Холбоотой мэдээ