Миочич “UFC”-гийн хүнд жингийн аварга боллоо

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-08-19 10:49:29

МОСКВА. /TASS/. Америкийн холимог тулааны тамирчин /ММА/ Даниэль Кормье нутаг нэгт тулаанч Стипе Миочич-д ялагдаж, Тулааны урлагийн хүнд жингийн үнэмлэхүй аваргын /UFC/ бүсээ алдлаа.


Холимог тулааны алдарт "UFC" холбооны 241 дэх тулаан АНУ-ын Калифорни муж улсын Анахайм хотод ням гарагт болсон байна. Миочич дөрөвдүгээр үед Кормьег хүнд цохилтоор ялжээ. Тэд өмнө нь 2018 оны долдугаар сард болсон  "UFC"-гийн 226 дахь тэмцээнийн үеэр тулалдаж байсан бөгөөд Кормье эхний үед хүнд цохилтоор ялж, хүнд жингийн аваргын бүсийг хүртсэн юм.


Миочич "UFC"-гийн хүнд жингийн ангилалд аваргын бүсийг хоёр удаа хүртсэн дөрөв дэх тамирчин болжээ. Түүнээс өмнө Америкийн тулаанчид болох Рэнди Кутюру, Тиму Сильвия, Кейну Веласкесу нар хоёр ч удаа UFC-гийн хүнд жингийн аварга болж байв.


Өдгөө 36 настай Миочич 19 удаа ялж, гурван удаа ялагдаж байжээ. Харин 40 настай Кормье хүнд жингийн төрөлд анх удаагаа, тулааны спортоор хичээллэж эхэлснээсээ хойш хоёр дахь удаагаа ялагдсан бол 22 удаа ялж байв. Тэрбээр 2015 оны нэгдүгээр сард нутаг нэгт тамирчин Жон Жонстой тулалдахдаа анхны ялагдлаа хүлээж байжээ. Кормье жингийн ангиллаас үл хамааран "UFC"-гийн чансаанд нэгдүгээрт бичигддэг байна.


Холбоотой мэдээ