Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-19 17:07:50

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн үймээнийг зохицуулахад Хятадын Ардын Чөлөөлөх Арми (АЧА) оролцож магадгүй нь "нэг улс - хоёр систем" бодлогын төгсгөл ирснийг илэрхийлэхгүй. Ийм дүгнэлтийг Хятадын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга /сайд/ асан  Леунг  ралиогийн нэвтрүүлэгт оролцохдоо хийсэн байна.  


Түүний тайлбарласнаар, Хонконгт өрнөж буй эсэргүүцлийн ажиллагаа нь улс орныг хувааж, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахгүй бөгөөд ердөө л “нийгмийн дэг журмын төдий асуудал” учраас Хонконгийн Үндсэн хуулийн 18 дугаар заалтад хамаарахгүй байна. Уг заалтад үндэсний эв нэгдэлд заналхийлэх дайн эсвэл үймээн болсон тохиолдолд БНХАУ-ын хуулийг Хонконгт хэрэгжүүлэх тухай тусгасан байдаг аж. 


Үүний зэрэгцээ, шаардлагатай тохиолдолд нийтийн хэв журмыг сахихын тулд Хонконгт байрлаж буй Ардын Чөлөөлөх Армийн хот хамгаалах цэргийг оролцуулах хүсэлтийг тус онцгой бүсийн засаг захиргаанаас БНХАУ-ын төв Засгийн газарт тавих боломжийг Үндсэн хуулийн 14 дүгээр заалтад тусгасан байдаг гэж тэрбээр тайлбарлажээ. “Гэхдээ энэ тохиолдолд “нэг улс-хоёр систем” зарчим зөрчигдөхгүй” гэж Хонконгийн хуульч цохон тэмдэглэсэн байна.


Түүнчлэн төрийн далбаа, сүлдийг гутаан доромжилсон үйлдлүүдийг тайлбарлахдаа тэрбээр энэ нь БНХАУ-ын төв Засгийн газрын эрх мэдэл, нэр хүндийг сорьж байгаа боловч иймэрхүү үйлдэл нь бодит байдал дээр Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг алдагдуулахгүй гэжээ.


Хятад улс Хонконгтой хил залгаа оршдог Шэньжэн хотод олон тооны цэрэг болон хуягт техникүүдээ байрлуулсан гэх мэдээлэд хэвлэлүүдэд саяхан гарсны дараа Леунгийн энэхүү тайлбар хэвлэлүүдээр цацагдсан байна. Цэргийн техник хэрэгслүүдийг Хонконгийн хилээс холгүй орших цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсныг харуулсан хиймэл дагуулын зургийг зарим хэвлэл нийтэлжээ. Хятад улс Хонконгтой залгаа хил рүү цэргээ татаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт улсынхаа тагнуулын мэдээллээс иш татан мэдэгдсэн билээ. Хятадын эрх баригчид энэ мэдээллийг нотлоогүй боловч няцаагаагүй юм.



Холбоотой мэдээ