Иргэдээ БНАСАУ-руу явахыг хориглосон хугацаагаа сунгажээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-20 11:33:55

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид иргэдээ БНАСАУ-д зорчихыг хориглосон хугацаагаа дахин нэг жилээр буюу 2020 оны 8 дугаар сарын 31 хүртэлх хугацаагаар сунгах шийдвэрийг гаргажээ.


“АНУ-ын иргэдийн хувьд БНАСАУ-д зорчих нь тэднийг баривчлах, урт хугацаагаар хорих ноцтой эрсдэлийг дагуулсан хэвээр байна гэж Төрийн Департамент үзэж байна” хэмээн тус байгууллагын мэдэгдэлд дурджээ.


АНУ-ын паспорттой иргэдийг тусгай зөвшөөрөлгүйгээр БНАСАУ-д зорчихыг хориглосон хязгаарлалтыг Төрийн Департамент 2017 оны 9 дүгээр сард гаргасан юм. Хоригийн хугацааг хамгийн сүүлд өнгөрсөн оны зун сунгаж байжээ.  


Америкийн оюутан Отто Вомбиер 2016 оны 1 дүгээр сард БНАСАУ-д аялах үеэрээ тус улсын нэгэн зочид буудлаас суртал ухуулга бүхий зурагт хуудсыг хулгайлсан юм. БНАСАУ-ын Дээд шүүх түүнд 15 жилийн хорих ял оноосон. Тухайн ондоо БНАСАУ-д хоригдож байгаад суллагдсан Отто Вомбиер ухаангүй байдалтайгаар эх орондоо ирснээсээ хойш долоо хонолгүй нас барсан юм. 

Холбоотой мэдээ