Японд оршин суух зөвшөөрлөө цуцлуулсан цагаачдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-21 14:26:04
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /NHK/. Японд оршин суух тусгай зөвшөөрлөө цуцлуулсан цагаачдын тоо өнгөрсөн онд 832 хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж Японы Засгийн газраас мэдэгджээ.


2018 онд 832 цагаач Японд оршин суух тусгай зөвшөөрлөө цуцлуулсан нь өмнөх оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм гэж тус улсын Цагаачлалын асуудал хариуцсан байгууллагаас мэдээлсэн байна.


Тус байгууллагын мэдээлэлд дурдсанаар, оршин суух тусгай зөвшөөрлөө хасуулсан хүмүүсийн 416 нь Вьетнам, 152 нь Хятад, 62 нь Непалийн иргэд байжээ. Эдгээр хүн Японд оршин суух хугацаандаа хуульд харшилсан ажил эрхэлжээ.

Холбоотой мэдээ