Пёньяны цөмийн хөтөлбөрийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-22 13:13:42

ВЕНА. /IAEA/. БНАСАУ-ын цөмийн үйл ажиллагааны талаар ихээхэн санаа зовниж буйгаа Олон улсын атомын эрчим хүчний байгууллага /МАГАТЭилэрхийлээд, Пёньян зарим байгууламжийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлж байж магадгүй гэж мэдэгджээ.


"МАГАТЭ"-гийн жил тутмын уулзалт ирэх сард болох гэж буйтай холбогдуулан Пёньяны цөмийн хөгжүүлэлтийн талаарх тайлангийн зарим мэдээллиийг олон нийтэд танилцуулсан нь энэ юм. Уг тайланд дурдсанаар, Иенбён дахь цөмийн цогцолборт уран баяжуулах ажиллагаа өрнөж байж магадгүй бөгөөд гол реакторын бүрэлдэхүүн хэсгүүдийг өөр байгууламж руу шилжүүлсэн байх магадлалтай ажээ.


"БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байгаад ихээхэн санаа зовниж байна" гэж "МАГАТЭ”-гийн тайланд онцлон тэмдэглэжээ. БНАСАУ-ын байгууламжуудыг шалгах "МАГАТЭ”-гийн хүсэлтийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор тус байгууллага хиймэл дагуулын дүрслэл болон бусад нотолгоог ашиглан хяналтаа явуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ