Тайваньд зэвсэг нийлүүлэх нь “нэг Хятад” зарчмыг зөрчихгүй

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-22 14:13:51

ВАШИНГТОН. /TASS/. Тайваньд “F-16” сөнөөгч онгоцуудыг нийлүүлэх АНУ-ын эрх баригчдын шийдвэр нь “нэг Хятад” зарчмыг зөрчөөгүй хэмээн Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгджээ.


АНУ, Хятадын Засгийн газрын 1982 оны 8 дугаар сард гаргасан сөнөөгч онгоцнуудыг худалдаалах тухай хамтарсан мэдэгдлийг АНУ зөрчиж байгаа эсэхийг тодруулахад тэрбээр ийнхүү хариулсан байна. Хамтарсан мэдэгдэлд Тайваньд нийлүүлэх зэвсгийн борлуулалтаа АНУ-ын эрх баригчид аажмаар бууруулах үүргийг хүлээсэн байна.


Найман тэрбум ам.долларын өртөг бүхий F-16 сөнөөгч онгоцууд болон дагалдах тоног төхөөрөмжийг Тайваньд нийлүүлэх шийдвэр гаргаснаа Америкийн засаг захиргаа мягмар гарагт Конгресстоо албан ёсоор мэдэгдсэн юм.


Тайваньд F-16 сөнөөгч онгоцыг нийлүүлэгч компаниудын эсрэг Хятад улс хориг арга хэмжээ авна хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдсэн байна. Тайванийн асуудал нь цэвэр Хятадын дотоод асуудалтай хамааралтай бөгөөд Хятад улс ашиг сонирхлоо тууштай хамгаалах бодолтой байгааг тэрбээр сануулан дурдсан байна. 

Холбоотой мэдээ