“37-Р ТОЧКА” телевизийн олон ангит киног удахгүй нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-22 17:25:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Фантастик продакшны шинэ уран бүтээл “37-Р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны киног  удахгүй нээх гэж байна.

Нээлтийн өмнөхөн буюу 8 дугаар сарын 28-ны 11:30 цагаас “Ауруг” төвд “37-Р ТОЧКА” киноны уран  бүтээлчид хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хуралд зөвхөн хэвлэл мэдээллийнхэн төдийгүй хүссэн хүн бүхэн оролцож, уран бүтээлчдээс сонирхсон асуултынхаа хариултыг авах боломжтой юм байна.

Мөн албан ёсны трейлерээ цацаж, киноны талаар бүхий л сонирхолтой баримтууд, бусад мэдээллийн дэлгэрэнгүйг танилцуулах аж. Тус киноны хэсэгт 1200 хүнийг нэг дор цуглуулсан зураг авалтыг яаж хийсэн, мөн тэр үеийн хувцас, хэрэглэлийг хэрхэн цуглуулсан, кино бүтэх үйл явцад ямар онцлог үйл явдлууд болсон талаарх мэдээллийг ч өгөх юм байна. 

Хоёр бүлгээс бүтэх 20 ангит “37-Р ТОЧКА” киног СТАР ТВ болон NTV телевизээр үзэгчдийн хүртээл болгоно. Мөн СКАЙ медиа видео сан болон дэлхийн хаанаас ч үзэх боломжтой SKYGO үйлчилгээгээр үзэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ