ОХУ-ын Чита хотод хоёр орны хамтарсан үзэсгэлэн анх удаа гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Халхын голын ахан дүүс" хамтарсан үзэсгэлэн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотноо энэ сарын 6-ны өдрөөс эхлэн гарчээ. “А.К.Кузнецовын нэрэмжит Өвөрбайгалийн хязгаарын хязгаар судлалын музей”-д гарсан уг үзэсгэлэнгийн онцлог нь хоёр улсын хамтарсан анхны үзэсгэлэн юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Халх гол сумын "Ялалт" музейн захирал Л.Мягмарсүрэн, ОХУ-ын Өвөрбайгалийн Хязгаарын Соёлын яамны орлогч сайд А.В.Бочкарников, А.К.Кузнецовын нэрэмжит музейн захирал В.К.Колосов болон холбогдох албаныхан болон Чита хотын иргэдийн төлөөлөл оролцжээ.Үзэсгэлэнг хоёр сарын турш Чита хотноо гаргах юм байна.