Европын хамгийн том лалын сүм Чеченьд нээгдэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ГРОЗНЫЙ. /TASS/.
Хорин мянган хүний багтаамжтай Европын хамгийн том лалын
шашны сүмийн нээлтийн ёслолыг өнөөдөр Бүгд Найрамдах Чечень улсын анхны Төрийн
тэргүүн Ахмат Кадыров мэндэлсний 68 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа аж.
Нээлтийн ёслолд 43 улс орноос 200 гаруй зочин хүрэлцэн ирэх төлөвтэй байна.
Энэхүү сүм нь "Шали-Сити" цогцолбороос холгүй орших 5 га орчим талбайд баригджээ. 2012
онд баригдаж эхэлсэн уг сүм нь хийц болон хэв маягаараа бусад сүмээс
ялгаатай аж. Сүмийн дотор, гадна талыг
Грекийн хэв маягаар цагаан гантигаар чимэглэжээ. Оршин суугчдын хүсэлтээр сүмийг
“Лалын шашинтнуудын бахархал” хэмээн нэрлэх аж.
Ахмат
Кадыров ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир
Путиний зарлигаар 2000 оны 6 дугаар сард Чечений засаг захиргааны
тэргүүнээр томилогдож байжээ. Ахмат Кадыров Ялалтын баярын үеэр Грозный хотын “Динамо” цэнгэлдэх
хүрээлэнд болсон террорист халдлагын улмаас 2004 оны 5 дугаар 9-нд амиа
алдсан юм.