“Талст молор” ХХК-ийн далд уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-27 17:45:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг Алтай, Мөст сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Талст молор” ХХК, “Булган стар” ХХК-ийн далд уурхайн үйл ажиллагаатай танилцав.

Тус ажлын хэсэг байгаль орчин, геолгоги уул уурхай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалт хийж гүйцэтгэжээ.

Энэ үеэр “Талст молор” ХХК-ийн эзэмшиж байгаа MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Гянтболдын далд уурхайд төрийн захиргааны байгууллагаас томилогдсон уурхайг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс ажилаагүй нь хяналт шалгалтаар нотлогдсон аж. Тиймээс тус далд уурхайн үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 21-04-047/16 тоот актаар зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоов.

Харин "Булган стар" ХХК-д илэрсэн зөрчил дутагдлыг арилгахаар улсын байцаагчын албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

 

Холбоотой мэдээ