Мэргэжил эзэмшүүлж, ажлын байраар хангах хөтөлбөрийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-27 14:40:17
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор сумын ЗДТГ, Өлзийт МСҮТ хамтран төмс, хүнсний ногоо тариалах болон ойжуулалтын мэргэжлийн сургалтад иргэдийг хамруулахаар болжээ.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан "Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" ажлын хүрээнд хэрэгжүүлж буй тус хөтөлбөрт хамрагдсан иргэдийг цаашлаад ажлын байраар хангах, мөн чиглэлийн төсөл хөтөлбөрт хамруулах боломжтой гэдгээрээ онцлог.
Нэг жилийн хугацаатай үргэлжлэх сургалт ЕБС-аа төгсч буй залуус, хөдөө сумдаас сурагчдын хичээл эхлэх үеэр хүүхдээ харж аймгийн төвд орж ирсэн эцэг эхчүүд зэрэг тодорхой нийгмийн бүлэгт чиглэх бөгөөд насны хязгаар 18-58. Шалгуурын хувьд, санал болгож буй мэргэжлийг эзэмших чин эрмэлзэлтэй, төгсөөд энэ чиглэлээр ажиллаж, үр дүн гарган өөрийн амьдралдаа хувь нэмэр оруулах зорилготой хэн бүхэн байж болох аж. Суралцагч нь сар бүр 100 мянган төгрөгийн урамшууллыг авах боломжтой юм байна.
Дашрамд, Сонирхсон иргэд 7044-2882, 9918-9529 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Холбоотой мэдээ