Сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөлгүй автобусыг үйлчилгээнд явуулахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-08-28 12:03:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн хүүхэд тээвэрлэх автобусны техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл хангасан байдлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран шалгаж байна.

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн дагуу шалгахад 37 сургуулийн дунд багтаамжийн 80 автобус хамрагдсанаас 76 автобус тэнцжээ.
Сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл аваагүй автобусыг үйлчилгээнд явуулахгүй, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцох юм. Шалгалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ