Техаст амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-02 14:26:16
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ ЙОРК. /AP/. АНУ-ын Техас муж улсад зэвсэгт этгээд гал нээсний улмаас долоон хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархаджээ.


Цагдаагийн газрын мэдээлснээр, Одесса болон Мидленд хотын хооронд явж байсан тээврийн хэрэгслийг цагдаагийн ажилтан зогсоосны дараа зэвсэгт этгээд гал нээсэн байна. Гал нээсэн этгээд цагдаагийн машиныг хулгайлан зугтсан хэдий ч цагдаа нар түүнийг кино театрын ойролцоо буудаж устгасан байна.


30 орчим насны цагаан арьст эрэгтэйг террорист байгууллагатай холбоогүй гэж үзэж байгаа бөгөөд гал нээсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж цагдаагийн газраас мэдээлжээ.


Өнгөрсөн сард Техас муж улсад гал нээсэн хоёр дахь тохиолдол энэ болсон бөгөөд өмнө нь Эль-Пасо хотод зэвсэгт этгээд гал нээсний улмаас 22 хүн амиа алдсан байна.

Холбоотой мэдээ