Орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-03 20:16:20

 

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ашиглалтад орж байгаа “Шинэ Мөрөн” хорооллын эхний ээлжийн 135 айлын орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулна.

Тодруулбал тус орон сууцыг олгох журмыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Гэхдээ иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж тус орон сууцыг олгох журмын талаар мэдээлэл олгон иргэдийн саналыг авч Тэргүүлэгчдийн хурал болон холбогдох газруудад хүргэсний дараа иргэдийн өргөдлийг цахимаар авна.

Нийт 10 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй тус байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч, 4 ба түүнээс дээш 18 нас хүртэлх хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эцэг, эх, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, залуу гэр бүл, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд, хөгжлийн бэрхшээлтэй түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн зорилтот 8 бүлгийн иргэдийн дундаас орох иргэдийг ил тод нээлттэй тодруулж түрээсээр өмчлүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ