Бразилд “Зика” вирусийн халдвар авсан тохиолдол буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sarnai@montsame.mn
2016-04-07 16:32:38

МОСКВА. /Sputnik/. Бразил улсад “Зика” вирусээр халдварладаг төрөлхийн ургийн гажигтай холбоотой тохиолдлын тоо буурсан байна хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдлээ.

Долоо хоногийн өмнө төрөлхийн ургийн гажгийн сэжигтэй тохиолдол 4291-ийг илрүүлснээс 944 нь халдвар авсан болох нь нотлогдсон байна.

“Зика” вирус нь өдрийн цагаар ихэвчлэн шумуулаар дамжин сармагчин болон хүнд халдварладаг байна. Мөн цус сэлбэх үед болон бэлгийн замаар халдварладаг болохыг тодорхойлсон юм.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын сүүлийн үеийн мэдээгээр, “Зика” вирус болон ургийн төрөлхийн гажиг хоёрын хооронд ямар хамаарал холбоо бий вэ гэдгийг судалсаар байгаа юм.

 “Зика” вирус насанд хүрсэн хүнд ноцтой хүндрэл учруулдаггүй байна. “Зика” вирусийн халдвар 2015 оны хавраас Бразил улсад тархаж эхэлсэн юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ