Баруун бүсийн цаг бүхий соёмбот цамхаг бүтээн босгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд баруун бүсийн цаг бүхий соёмбот цамхаг бүтээн босголоо.
Ховд, Увс, Завхан,
Баян-Өлгий аймгийн цагийн бүслүүр нь төв
болон зүүн бүсээс 1-2 цагийн зөрүүтэй байдаг. Тиймээс гадаад, дотоодын
иргэд болон жуулчдад бүс нутгийн
онцлогийг харуулах зорилгоор энэхүү цамхагийг
бүтээжээ.
Цамхагийг аймгийн ЗДТГ, ГХБХБГ-ын захиалгын дагуу орон
нутгийн 58,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар
"Алтайн Бөөрөг" ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна.
Тус цамхаг нь Монгол Улсын төрийн соёмбо болон баруун бүсийн цагийг дөрвөн зүгээс харж болохуйц хийцтэй бөгөөд үндэсний язгуур урлагийн илэрхийлэл зураг, хээгээр чимжээ.