“Walmart” сүлжээ дэлгүүр галт зэвсгийн худалдааг зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-05 15:03:19
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Техас болон Огайо муж улсад гал нээсэн хэрэг гарсантай холбогдуулан “Walmart” сүлжээ дэлгүүр гар буу болон хагас автомат галт зэвгийн худалдааг зогсоох болсноо мягмар гарагт мэдэгджээ.


Галт зэвсгийн худалдааны бодлогыг өөрчлөх хүртэл “Walmart” сүлжээ дэлгүүр Аляска муж улсаас бусад газар галт зэвсгийн худалдаа явуулахгүй хэмээн мэдэгдсэн байна.


“Walmart” сүлжээ дэлгүүр 21-ээс доош насны хүнд галт зэвсэг худалдаалахаа аль хэдийн зогсоожээ. Энэхүү алхам нь ангийн зориулалттай галт зэвсгийн хяналтыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.


Холбоотой мэдээ