Израилийн нутаг дэвсгэр рүү таван пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-07 10:10:08

МОСКВА. /TASS/. Өнгөрсөн баасан гарагийн орой Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэр рүү 5 пуужин харвасан тухай Израилийн армийн хэвлэлийн алба “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Haaretz” сонины мэдээлснээр, пуужингуудын нэг нь Сдерот хотын гаднах задгай газар унасны улмаас гал гарчээ.

Пуужин харвасны хариуд Израилийн армийн танкууд болон нисэх онгоцууд бямба гарагт Газын зурвасын хойд хэсэг дэх Палестины ХАМАС хөдөлгөөний ажиглалтын цэг болон цэргийн байршлууд зэрэг хэд хэдэн байд цохилт өгсөн байна.

Холбоотой мэдээ