"Volkswagen" цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-07 11:45:28

БЕРЛИН. /CNN/. Германы автомашин үйлдвэрлэгч "Volkswagen" компани цэнэг хураагуурын томоохон үйлдвэр байгуулах гэрээг Шведийн "Northvolt" компанитай байгуулжээ. 


"Volkswagen" компанийн мэдээлснээр, лити-ион цэнэг хураагуурыг 2023 оны эцэс юм уу 2024 оны эхээр үйлдвэрлэж эхлэх ажээ. "Volkswagen" ирэх 10 жилийн хугацаанд цахилгаан хөдөлгүүртэй 70 орчим шинэ загварын 22 сая автомашиныг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Уг төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч "Tesla", "BYD" компанийг гүйцэж түрүүлэх төлөвтэй байна. 


"Volkswagen" компанийн нэртэй брэндүүдийн нэг "Porsche" анхны бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, спорт загварын "Taycan" автомашинаа есдүгээр сарын 9-нөөс үйлдвэрлэж эхэлнэ гэж баасан гарагт албан ёсоор мэдээлжээ.

Холбоотой мэдээ