Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-09 14:51:58

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Засгийн газар бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах асуудлаар парламентын гишүүдийн дунд дахин санал хураалт явуулахаар төлөвлөж байна.


Гэсэн хэдий ч сөрөг хүчнийхэн Их Британийг Европын Холбооноос гэрээгүйгээр гаргахыг хориглох хуулийн төслийг батлахыг эрмэлзэж буйтай холбоотойгоор дээрх саналыг дэмжихгүй байх магадлал өндөр байгаа аж.


Brexit”-ийн гэрээг 10 дугаар сарын 19-нөөс өмнө батлуулаагүй тохиолдолд “Brexit”-ийг дахин хойшлуулах саналыг Консерватив намын зарим гишүүн дэмжсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Борис Жонсон бүх нийтийн ээлжит бус сонгууль явуулах саналыг гаргасан боловч парламентын гишүүд олонхийн саналаар дэмжээгүй юм. 

Холбоотой мэдээ