Турк АНУ, ОХУ-ын зах зээлийг судалж эхэлжээ

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-12 10:54:17
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Евро бүсийн эдийн засгийн өсөлт саарч байгаа холбогдуулан бид АНУ болон ОХУ-ын зах зээлд анхаарал хандуулж байна гэж Туркийн машин механизм экспортлогчдын холбооны /MAIB/ тэргүүн Кутлу Каравелиоглу мэдэгдэв.


"Туркийн машин механизм үйлдвэрлэлийн салбар энэ оны эхний найман сарын байдлаар 11.6 тэрбум ам.долларын машин механизм экспортолсон байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.8 хувиар өссөн үзүүлэлт юм" гэж тэрбээр мэдэгджээ.


Мөн тэрбээр, "манай холбоо Туркийн машин механизмыг АНУ-ын зах зээлд нийлүүлэх талаар судалж, тус улс руу хийж буй экспортын хэмжээг 1.3 тэрбум ам.доллароос 2 тэрбум ам.долларт хүргэхэд хүчин чармайлт гарган ажиллана" гэж онцлон тэмдэглэв.


Үүний зэрэгцээ энэ оны эхний найман сарын байдлаар ОХУ руу хийсэн экспортын хэмжээ 21 хувиар өсөж, 308 сая долларт хүрсэн байна.

Холбоотой мэдээ