9/11-ний халдлагад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-12 14:29:56
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ-ЙОРК. /BBC/. Одоогоос 18 жилийн өмнө буюу 2001 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотод болсон террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болжээ.


Нью-Йорк хотын Манхэттен дүүрэг дэх Дэлхийн худалдааны төвийн /ДХТ/ ихэр цамхаг байсан газар болох “Ground zero” буюу “Тэг цэг” болон Виржиниа муж улсын Пентагоны гадна болсон арга хэмжээний үеэр цугласан олон нэг хором дуугүй зогсож, амиа алдсан хүмүүст хүндэтгэл үзүүлжээ.


2001 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн халдлагын улмаас ойролцоогоор гурван мянга орчим хүн амиа алдаж, хэдэн мянган шархадсан юм.


Холбоотой мэдээ