Абэ Шинзогийн Засгийн газрыг дэмжигчдийн хувь өсжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-09-13 10:32:55

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Засгийн газартаа халаа сэлгээ хийсэнтэй холбоотойгоор түүний Засгийн газрыг дэмжигчдийн хувь өнгөрсөн сарынхаас 5.1 хувиар өсөж, 55.4 хувьд хүрсэн байна. “Kyodo” агентлаг уг санал асуулгыг энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагт Япон даяар утсаар явуулжээ.


Абэ Шинзо улс төрийн тогтвортой байдлыг бэхжүүлж, нийгмийн хамгааллын шинэчлэл зэрэг сорилтуудыг зохицуулахын тулд Засгийн газрынхаа 19 сайдын 17-г шинээр томилсон юм. Засгийн газар хүүхдийн халамжийг өргөжүүлэх санхүүжилтийг бий болгох зорилгоор ирэх 10 дугаар сард хэрэглээний татварыг 8 хувиас 10 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.


Санал асуулгад оролцогчдын 81.1 хувь нь татвар нэмэгдсэнээс үүдэн эдийн засгийн сөрөг нөлөө үүсэж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. 


Либерал-ардчилсан намын өсөж яваа залуучуудын нэг, 38 настай Шинжиро Коизүмиг Байгаль орчны сайдаар томилсон бөгөөд тэрбээр дайны дараах Япон улсын Засгийн газарт алба хашиж буй хамгийн залуу хүн болжээ. Санал асуулгад оролцогчдын 74 хувь нь Ш.Коизүмид өндөр найдлага тавьж байна гэж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ