Газрын гүний дулаан ашиглах технологиор дулаалсан гэр хүлээлгэн өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-07 13:33:46

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлж буй.


Төслийн хүрээнд БНСУ-ын FINECO LLC компанийн газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг нэгэн залуу гэр бүлд гардуулан өгчээ. НЗДТГ-ын мэдээлснээр, газрын гүний дулаан ашиглах дэвшилтэт технологиор гэр дулаалахад БНСУ-ын Аж үйлдвэр, эрчим хүчний яамны харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг, Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээлэн болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран ажиллажээ.


Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.

Холбоотой мэдээ