Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-09-19 08:01:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, цаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.

2019 оны 9 дүгээр сарын 19-ний 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ