Америкийн “Patriot” цогцолбор цохилтыг няцааж чадаагүйг хүлээн зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-19 17:24:25

ВАШИНГТОН. /РИА Новости/. Дэлхий дээр байгаа агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүд нь байнга хүсэн хүлээсэн үр дүнд хүргэдэггүй гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео хүлээн зөвшөөрчээ. Америкийн “Patriot” зенитын пуужингийн системээр зэвсэглэсэн Саудын Арабын цэргүүд газрын тосны байгууламжууд руу үйлдсэн халдлагыг яагаад няцааж чадаагүй вэ хэмээн сэтгүүлчийг асуухад тэрбээр ийнхүү хариулсан байна.


“Дэлхийн хамгийн шилдэг системүүдийн нэг хүртэл байнга байгаа онодоггүй” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн Саудын Арабын газрын тосны байгууламжуудад үйлдсэн халдлагад М.Помпео дахин Ираныг буруутгажээ. Чухал байгууламжуудаа хамгаалахын тулд Оросын С-300, С-400 системийг худалдан авахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Саудын Арабад санал болгосон юм. 

Холбоотой мэдээ