Р.Эрдоган, Д.Трамп нар хоёр орны харилцааны талаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-23 10:48:31
Yesukheitumur Tumurbaatar

НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, хоёр улсын харилцаа болон бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ.


Р.Эрдоган ням гарагийн өглөө Өмнөд Каролина муж улсын сенатч Линдси Грэмийг "Peninsula" зочид буудалд хүлээж авч уулзсан байна.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74-р чуулганд оролцохоор бямба гарагт Нью-Йорк хотод очжээ.

Холбоотой мэдээ