Ерөнхий сайд У.Хүрэлсүх эко цахилгаан автобусны үйлчилгээтэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
183@montsame.mn
2019-09-28 18:13:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотод ажиллах үеэрээ нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа эко цахилгаан автобусны үйлчилгээтэй танилцжээ.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат хотдоо эко цахилгаан автобус нэвтрүүлэх санаачилга гаргасан нь дэмжигдэж, одоогоор найман автобус зургаан баг руу баталсан цагийн хуваариар үйлчилж байна.  Цаашид тоог нь нэмэх бөгөөд 50 автобусны буудлын зураг, шаардагдах төсвийг боловсруулан ирэх оны төсөвт тусгуулахаар төлөвлөжээ. УИХ-аар энэ асуудал дэмжигдвэл, Чингис хот орчин үеийн шаардлага, өнгө үзэмжид нийцсэн буудалтай болж, нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн нэвтрэх боломжтой юм байна. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, түлшинд хэмнэлттэй, тав тухтайгаас гадна ахмад настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа энэ жишээг төв суурин газруудад нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ