Ерөнхий сайд "Ахмадаа хүндэтгэе" өдөрлөгт оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-28 20:03:37

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн сумын ахмадын өдөрлөгт оролцлоо.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тус сумын ахмадуудад Олон улсын Ахмадын баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон аймаг, сумын удирдлагууд цахилгаан автобусаар үнэгүй зорчих ахмадуудын төлөөлөлд үнэмлэхийг нь гардуулан өглөө. Мөн сумын удирдлагууд Хэрлэн сумын найман багийн шилдэг тэргүүний ахмадуудаа сумын Засаг даргын хүндэт өргөмжлөл, Чингис хотын хүндэт тэмдгээр шагнаж, МУСТА цол тэмдгээр шагнагдсан Хэрлэн багийн ахмад уран бүтээлч Л.Үл-Олдоход цол тэмдгийг нь гардууллаа.

Энэхүү өдөрлөгт Монгол бөхийн өргөөний "Дуулах өдөр дуун цэнгүүн"-ий хамт олон буюу МУАЖ Д.Самбуу, МУГЖ З.Жарантав, Ж.Одмаа, МУСТА Ц.Цэвэлмаа нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөн барилаа. 

Өнөөдрийн өдөрлөгт Хэрлэн сумын найман баг, Чингис хотын нийт 2000 орчим ахмад аймгийн БТСГ-ын "А" танхимыг дүүргэн хуран цуглаж, нэгэн өдрийг дуулж бүжиглэн, өргөн дэлгэр баярлан цэнгэж байна.

 

Холбоотой мэдээ