БНХАУ, БНАСАУ-ын удирдагчид баярын цахилгаан солилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-07 07:20:23

БЭЭЖИН. /The Guardian/. БНХАУ, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын удирдагчид өнгөрсөн ням гарагт баярын цахилгаан солилцсон талаар “Xinhua” агентлаг мэдээлжээ.


БНХАУ-ын дарга Си Жиньпин БНАСАУ-ын удирдагчтай өнгөрсөн оноос хойш нийт таван удаа уулзсанаа онцлоод, үүний үр дүнд хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрэх эхлэлийг тавьсан гэжээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун үүний хариуд улс хоорондын уламжлалт найрамдлын харилцааг бэхжүүлэх шийдвэрээ илэрхийлж, үүнийгээ БНАСАУ-ын тууштай бодлого хэмээн тайлбарласан байна.


Ажиглагчдын үзэж буйгаар, АНУ-тай өрнүүлж буй цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон энэ үед БНХАУ-тай харилцаагаа бэхжүүлэхийг БНАСАУ эрмэлзэж байгаа ажээ.


БНХАУ, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын төрийн тэргүүн нарын айлчлал зэрэг томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа боловч уг ойг хэрхэн тэмдэглэх талаарх мэдээлэл тодорхойгүй хэвээр байна. 

Холбоотой мэдээ