Нийтийн их цэвэрлэгээгээр 62 тонн хог хаягдлыг хогийн цэгт тээвэрлэн хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-07 19:13:19

 

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Засаг даргын захирамжийн дагуу өнгөрөгч амралтын өдрүүдэд байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд Чингис хотын нийтийн их цэвэрлэгээнд гарлаа.

Нэгдсэн дүнгээр сумын хэмжээнд төсөвт байгууллага 59, аж ахуй нэгж байгууллага 179, 1286 иргэн цэвэрлэгээнд гарч нийт 62 тонн хог хаягдлыг хогийн цэгт тээвэрлэн хүргэсэн байна.

1,2,3,4,6-р багийн нийт өрхийн цэвэрлэгээний идэвх оролцоо 90 гаруй хувьтай байлаа. Харин тавдугаар багийн Механикжуулалт, Сондгой 16 айлын байрны өрхүүд нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон бол Бамын байрны оршин суугчид ирц хангалтгүй сумын ЗДТГ-ын ажилтнууд хамтран цэвэрлэгээ хийжээ. Мөн Сариг, Дулааны өрхүүд хангалтгүй оролцожбагийн ажилтнуудын шаардлагыг биелүүлээгүйгээс цэвэрлэгээний ажил удаашралтай явагдсан аж.

 Хэрлэн сумын ЗДТГ-ын зүгээс цэвэрлэгээнд огт гараагүй гурван аж ахуй нэгж байгууллагад зөрчлийн тухай хуулийн дагуу, мөн зарим айл өрхөд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу тус тус хариуцлага тооцохоор болжээ. 

 

Холбоотой мэдээ