Соёлын төв байгуулагдсаны 65 жилийн ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-12 11:27:34

Дорноговь аймгийн Иххэт  сум орон нутгийнхаа  Соёлын төв байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр боллоо.

Анх Улаан гэр, дараа нь Улаанбулан, сумын төвийн клуб, соёлын ордон зэрэг олон нэрээр нэрлэгдэж хөдөөгийн хүн ардад соёл боловсролын үрийг тарьж байсан тус байгууллага үйл ажлаараа аймагтаа 13 удаа тэргүүлж, улсад дэд дэд байрт шалгарч байсан түүхэн амжилттай.

Түүхэн ойгоо угтаж сумынхан 65 бүтээлч ажлыг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил долдугаар сарын сүүлчээр ойн баяраа тэмдэглэхээр төлөвлөж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ