“Архи, тамхи шинэ үеийн сонголт биш” аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 12:27:21

Ховд их сургууль, аймгийн Цагдаагийн газрын  олон нийттэй харилцах алба оюутнуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоог багасгах, архи тамхины тухай хуулийн холбогдох зүйл заалтыг оюутнуудад сурталчлах, хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Архи, тамхи шинэ үеийн сонголт биш” нэртэй аяныг эхлүүллээ.

Нээлтийн арга хэмжээнд тус сургуулийн захирал М.Алтанбагана, аймгийн Цагдаагийн газрын дарга С.Цэрэнсамбуу, ХИС-ийн ГХХА эрхэлсэн дэд захирал Б.Энхжаргал болон албаны хүмүүс, багш оюутнууд оролцлоо.

Аяны хүрээнд багш, оюутан, цагдаагийн албан хаагчдын хамтарсан эргүүл хийж, оюутнуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, хууль эрхзүйн танин мэдэхүйн тэмцээн уралдаанууд, ХИС-ийн багш, оюутнуудын зүгээс цагдаагийн албан хаагчдад зориулсан нийгмийн ажил, сургалтууд зэрэг үйл ажиллгаанууд явагдаж эхэллээ.

“Архи, тамхи шинэ үеийн сонголт биш” аян 14 хоног үргэлжлэх юм.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ