Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-10 12:16:37
Yesukheitumur Tumurbaatar

ШИНЭ ДЕЛИ. /Anadolu/. Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Раднатх Сингх Францын нисэх онгоц үйлдвэрлэгч “Dassault” компаниас “Rafale” загварын анхны сөнөөгч онгоцыг хүлээн авлаа гэж Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.


2016 оны есдүгээр сард Энэтхэг 36 ширхэг “Rafale” загварын сөнөөгч онгоц авах олон тэрбумын гэрээг Франц улстай байгуулжээ. Сөнөөгч онгоцнуудыг 2022 он гэхэд нийлүүлж дуусахаар төлөвлөсөн байна.


Сөнөөгч онгоц хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр Р.Сингх хэлэхдээ, “Rafale“ сөнөөгч онгоцнууд нь манай улсын агаарын орон зайн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэжээ. Мөн тэрбээр Энэтхэг, Францын стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрч буйг энэхүү үйл явдал харуулж байна гэж хэлжээ. 

Холбоотой мэдээ