Өдөртөө 2-4 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-10-13 08:38:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр.  Өнгөрсөн шөнө цочир сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 11-13 хэм хүйтэн байв. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.


2019 оны 10 дугаар сарын 14-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


Энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ