Хятад улс хэлэлцээрийн нөхцөлүүдийг биелүүлээд эхэлчихсэн гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-14 11:05:12

ВАШИНГТОН. /TASS/. Хоёр улсын зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн худалдааны хэлэлцээрийн нөхцөлийг Хятад улс хэдийнээ хэрэгжүүлээд эхэлчихсэн бөгөөд Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авч эхэлсэн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.  


Талууд хэлэлцээрт гарын үсэг зурах хүртэл 3-4 долоо хоног хүлээлгүй худалдан авалт хийж эхлэх нь гэрээний нөхцөлүүдийн нэг байсан гэдийг Д.Трамп тэмдэглэжээ. “Хятад манай фермерүүдийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс худалдан аваад эхэлчихсэн” хэмээн тэрбээр мэдэгджээ.


"Эхний үе шатны хэсгээ дуусгасны дараа бид хоёрдугаар хэсэгтээ орно. Эхний хэсгийг эцсийн байдлаар зөвшилцөж, удахгүй гарын үсэг зурж магадгүй байна” хэмээн Д.Трамп мөн мэдэгдсэн байна.


Хятадын 250 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 25-30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх хугацаагаа 10 дугаар сарын 1-нээс 15-н хүртэлх хугацаагаар хойшлуулж байгаагаа АНУ-ын төрийн тэргүүн өмнө нь мэдэгдсэн байна. Хятадын хувьд 9 дүгээр сарын 17-наас АНУ-ын 16  нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэмэлт татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. 

Холбоотой мэдээ