Цагдаагийн ажилтныг аав, ээжтэй нь хөнөөсөн этгээдийг 25 жилээр яллав 

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-12 17:17:15

Цагдаагийн албан хаагч бүсгүйг, аав, ээжийнх нь хамт онц хэрцгийгээр хөнөөсөн П.Батбаярт холбогдох шүүх хурал өнөөдөр боллоо.

Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2, 91.2.12, 91.2.16-д зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх бүрэлдэхүүн уг хэргийг хэлэлцээд П.Батбаярт 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. 25 жилээс 10 жилийн ялыг гянданд эдлүүлнэ.  2015 оны 11дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн хошууч эмэгтэйг аав, ээжийнх нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, нагац ахыг нь хутгалсан хэрэг гарсан. Хэргийг П.Батбаяр гэгч үйлдээд хэргийн газраас зугтсан юм. Түүнийг орон даяар эрэн сурвалжилж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж саатуулахад эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн юм.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ