“Оюутолгой” ирэх улиралд зарлах худалдан авалтаа танилцуулжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-10-15 18:05:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюутолгой” компани хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай суманд “Бид нэг гэр бүл” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр тус компани орон нутаг дахь үйл ажиллагаагаа танилцуулж, ханган нийлүүлэгчидтэйгээ ойртон ажиллаж, компанийн Худалдан авалтын газраас ирэх улиралд зарлагдах худалдан авалтынхаа талаар мэдээллээ. Энэ үеэр сумдын газар тариалан эрхлэгчид болон хүнсний ногоо таригч иргэдийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа гарч, Ханбогд суманд бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо.


Мөн өдөрлөгийн үеэр “Ханбогд тээвэр ложистик”, “Вандан толгой”, “Уудам говийн гэрэл, “Ханбогд соурс” зэрэг орон нутгийн компаниудтай экспортын тээвэрлэлт болон хангамжийн материал худалдан авах гэрээ байгууллаа.

“Оюутолгой” ХХК өнгөрсөн 4 жилд “Говийн Оюу-хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан Өмнөговь аймагт нийт 45.8 тэрбум төгрөгийн 163 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлээд байгаагаа танилцууллаа. Дээрх төсөл хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт 391 ажлын байр шинээр бий болж, үр дүнг нь давхардсан тоогоор 390 мянган иргэн хүртээд байгаа аж. 



Холбоотой мэдээ