Эрдэнэбүрэн суманд төрийн байгууллагууд стратеги төлөвлөгөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-13 11:47:30

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ИТХ, сум, байгууллагын хөгжилд иргэдийн оролцоог хангахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Сумын төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага,иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулан тэдний санал бодлыг тусган сумаа 2015-2025 онд хөгжүүлэх 68 төсөл багтсан “Сумын хөгжлийн төлөвлөгөө”-г баталжээ.

Тус сумын бүх төрийн байгууллагууд сумын хөгжлийн төлөвлөгөөтэйгөө уялдсан “Стратеги төлөвлөгөө”-тэй боллоо.

Тухайлбал бэлчээрийг улирлын хуваарьтай ашиглах журам, Малжуулах журам, Улиас, бургасыг түүж түлшинд хэрэглэх хугацаа тогтоох тухай журмуудын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж байна.

Сумынхаа  зарим газрыг сумын тусгай хамгаалалтанд авах тухай болон ан амьтан, байгаль хамгаалах, өв уламжлалаа хадгалах, боловсон хүчний бодлого, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гэх мэт сумынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой тогтоол, шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ