Ойрын өдрүүдэд салхи шуургатай байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-10-19 23:16:21
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-нд нутгийн өмнөд хэсгээр салхи 10-12м/с, 22-нд ихэнх нутгаар 14-16м/с, зарим үед 18-20м/с хүрч ширүүсэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
22-нд уулархаг нутгаар хур тунадас орно. Цаашид хүйтэрч, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байх юм байна. Мөн Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-3 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна. 22-ноос нийт нутгаар хүйтэрнэ.
Холбоотой мэдээ