Татвараа төлөөгүй эзэмшигчийг камераар илрүүлж торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-13 14:03:54

Энэ сард 4, 9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх журамтай бөгөөд 1,2,3 дугаар сард татвар, төлбөрт хамрагдаагүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллаж байна.

Нийслэлийн Татварын газрын өгсөн мэдээллээр татвар төлөх  262,304 тээврийн хэрэгслээс эхний улирлад албан татварт 157,576 тээврийн хэрэгсэл хамарчээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд татвар, төлбөрөө төлсөн эсэхэд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлж, зөрчлийг илрүүлж, хуулинд заасан арга хэмжээ тооцох, албан татвар, төлбөр төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг гудамж замд суурилуулсан теле камерын тусламжтай илрүүлэх ажлыг хийж байна. Хураагдсан тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан эргүүлэн олгоно. Гэхдээ татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг камераар илрүүлэн торгоно гэж мэдээллээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ